Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аян зохион байгуулах удирдамж боловсруулж, танилцуулах Цагдаагийн газар IV/24
2 “Стратегийн команд штаб”-ын хүрээнд байгууллагын удирдлагууд хуралд тогтмол оролцох, хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцож чадахгүй тохиолдолд дээд байгууллагынхаа албан бичгийг дүүргийн Онцгой комисст хүргүүлэх Нийт байгууллага IV/24
3 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс IV/24
4 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах. Онцгой байдлын хэлтэс IV/24

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.04.24-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.