Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№15/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№15/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Соёлын ордон, Онцгой байдлын хэлтэс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирлагаар хангаж ажиллах. Үүнд: 1. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах; 2. Хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх; 3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд сайтар хяналт тавих; 4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах; 5. Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээр чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх; Ажлын 3 хоног
2 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж, барилга байгууламжийн ажлаа гэрээний үндсэн дээр гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 3 хоног
3 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Санхүү төрийн сангийн хэлтэс Хөрөнгө оруулалтын цахим системийн нэмэлт хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтын дашбоардад холбох ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтийн мэдээллийг тогтмол 7 хоног бүр байршуулж хэвшүүлэх. Ажлын 3 хоног
4 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал асуулгын ажлыг эрчимжүүлж, хороодын Засаг дарга, албан хаагчдыг шаадлагатай мэдээ, мэдээллээр хангаж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах ажлыг сайтар зохион байгуулах. Ажлын 3 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ,  нийт хог тээврийн байгууллагууд Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс Хот, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг нийслэл, дүүргийн хэмжээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор баталж, хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах Ажлын 3 хоног
7 Биеийн тамир спортын хороо, Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллага “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг идэвхтэй хамруулж оролцуулах.
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд зорилтын хүрээнд “Шүд” төслийн хэрэгжилтийг анхаарч, танилцуулах. Ажлын 3 хоног
9 Газар зохион байгуулалтын алба,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Гарааш буулгаж чөлөөлсөн тухай нарийвчилсан тоон мэдээллийг гаргаж танилцуулж, чөлөөлсөн талбайг тохижуулах, нийтийн эзэмшилд бүртгэх ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилт үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 3 хоног
10 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 3 хоног
11 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтад анхаарч, цаашид гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх чиглэл тооцоо судалгаа хийж танилцуулах. Ажлын 3 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.06.02-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.