Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№16/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№16/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд 2023 оны 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуульд нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. Ажлын 3 хоног
2 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээни төв” ОНӨААТҮГ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэл, чанар, стандартын хяналтыг сайтар тавьж ажиллах. Ажлын 3 хоног
3 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 3 хоног
4 Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/323 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 3 хоног
5 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжилт болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 3 хоног
6 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд эхний хагас жилд төлөвлөсөн ажлууд эрчимжүүлж, гүйцэтгэл, үр дүнд тогтмол хяналт тавьж, дээд шатны байгууллагуудад гаргадаг тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлж ажиллах. Ажлын 3 хоног
7 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл, санхүүгийн хувьд нийцлэл нь ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг нэгтгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх.  

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.06.09-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.