Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/

 

2024 оны 03 дугаар сарын 18                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
/Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 06-ны

өдрүүдийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар/

1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн дүүргүүдийн  нутаг дэвсгэрийн  онцлог, хүн ам, эдийн засгийн нөөц, чадавхад тулгуурлан бүсчлэн хөгжүүлэх тухай баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын  хуралдаанд танилцуулах. Ажлын 7 хоног
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Дүүргүүдийн хүн амын  өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн  тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх  асуудлыг судлан, авах арга хэмжээний санал танилцуулах. Ажлын 7 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Төвлөрсөн хогийн  цэгүүдийг  түшиглэн хог  ангилан ялгах, хаягдлыг сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулахад төр, хувийн  хэвшлийн түншлэлийн  хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах. Ажлын 7 хоног
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс Улаанбаатар хотын “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхыг  бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” тусгайлсан хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг улс, орон нутгийн төсвийн төсөлд үе шаттайгаар тооцож тусгах арга хэмжээ авч ажиллах. Ажлын 7 хоног
5 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн гэр хорооллын хороодод ажиллаж байгаа төрийн албан  хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор бүсийн нэмэгдлийг тооцож олгох боломжийг судалж, танилцуулах. Ажлын 7 хоног
6 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Нийслэлийн хорооны Засаг дарга нарын эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлэх талаарх асуудлыг судалж танилцуулах. Ажлын 7 хоног
7 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  “Хан-Уул Яармаг” ОНӨААТҮГ Мэргэжлийн   байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх,  гүйцэтгэлд хяналт тавих ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс Нийслэлийн хүн ам ихтэй хороодыг хуваасантай холбогдуулан өрхийн эмнэлгээр үзүүлдэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон санхүүжилт буурч байгаа асуудлыг судалж саналаа танилцуулах. Ажлын 7 хоног
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
9 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй байгууллагын гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгаж цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулах ажлаа эрчимжүүлэх. Ажлын 7 хоног
10 Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. Ажлын 7 хоног
11 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулах. Ажлын 7 хоног
12 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт их хэмжээгээр ус тогтдог байршлуудын судалгааг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал танилцуулах Ажлын 7 хоног
13 Онцгой байдлын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 7 хоног
14 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Хот нийтийн аж ахуйн чиг үүргүүд шилжсэнтэй холбогдуулан сонгон шалгаруулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 7 хоног
15 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, орлого бүрдүүлэгч байгууллагууд Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 7 хоног
16 Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимжүүлэх. Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.03.27-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.