Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/

 

2024 оны 04 дүгээр сарын 01                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 7 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/348 дугаар захирамжийн дагуу Хаврын их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 08-19-ний өдрүүдэд зохион байгуулах. Ажлын 7 хоног
3 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Газар зохион байгуулалтын алба ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх ажлуудыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Нийслэлийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө, төсөв тооцоог танилцуулах. Ажлын 7 хоног
5 Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дүүргүүдийн худалдан авах ажиллагааны газарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, удаашралтай байгаа төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 7 хоног
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Хүүхэд, багачууд, оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх  зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах. Ажлын 7 хоног
7 Замын цагдаагийн хэлтэс Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаатай холбогдуулан иргэдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хөтөлбөр, уриалга гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 7 хоног
8 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,“Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах угаах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллах. Ажлын 7 хоног
9 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Ил гарсан цахилгааны утсыг цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах. Ажлын 7 хоног
10 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх хог хаягдал цэвэрлэх болон эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах угаах ажлуудыг зохион байгуулах. Ажлын 7 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.04.10-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.