Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№08/

      2024 оны 04 дүгээр сарын 09                                                                                                                     Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын нарийвчилсан судалгааг гаргаж Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д хүргүүлэх. Ажлын 7 хоног
2 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөсөн Өргөө “Степпе Арена” цогцолборын урд талд байрлах Усан спорт цогцолборыг дүүргийн өмчийн оролцоотойгоор төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зочид буудал болгох ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийн дагуу хууль, тогтоомж, хотын стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр 5 дэд ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж, танилцуулах. Ажлын 7 хоног
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчтай 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 14.00 цагт “UB Palace”-ийн концертын их танхимд уулзах уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж, байгууллагууд идэвхтэй оролцох Ажлын 7 хоног
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангуулж, засварлах, шинэчлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах. Ажлын 7 хоног
6 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/348 дугаар захирамжийн дагуу Хаврын их цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх. Ажлын 7 хоног
7 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Дүүргүүдийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийгдэж дуусаагүй Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын талаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулах. Ажлын 7 хоног
8 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас хийсэн ажлуудын жагсаалтыг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх. Ажлын 7 хоног
9 Газар зохион байгуулалтын алба Дунд голын сав дагуу байрласан аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэх ажлыг танилцуулах. Ажлын 7 хоног