Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№09/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№09/

      2024 оны 04 дүгээр сарын 22                                                                                                                             Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг энэ долоо хоногт багтаан танилцуулж, нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангах. Ажлын 7 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Өглөөний цэвэрлэгээ”-г 20 байршилд зохион байгуулж, шинээр ирж буй хотын нийтийн аж ахуйн машин тоног, төхөөрөмжийг хүлээлгэж өгөх, цаашид ашиглалтыг бүрэн хариуцуулж ажиллах. Ажлын 7 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Санхүү төрийн сангийн хэлтэс, хог тээврийн байгууллагууд Хотын нийтийн аж ахуйн байгууллагуудад ажиллаж байгаа ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх тооцоо, судалгааг хийж, зохион байгуулах. Үүнд: Эхний ээлжид Дүүргүүдийн ТҮК болон Хот тохижилтын газар, Дараагийн үе шатанд нь: Геодези, усны барилга байгууламжийн газар, Орон сууцны удирдах газар, Ус сувгийн удирдах газар гэх мэт Ажлын 7 хоног
4 Газар зохион байгуулалтын алба,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утсыг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж, интернэт сүлжээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Захирамжийн хүрээнд хийсэн ажлын үр дүнг олон, нийтэд мэдээлж ажиллах. Ажлын 7 хоног
5 Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж дуусгах, худалдан авах ажиллагааны явцыг өмнөх онтой харьцуулан, үр дүнг танилцуулах. Ажлын 7 хоног
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг  эрчимжүүлж, дүүргүүдийн нутаг дэвсгэрт хийгдэж дуусаагүй Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, цаашид авч хэрэгжүүлэх, арга хэмжээний талаар Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 7 хоног
7 Худалдан авах ажиллагааны алба, нийт байгууллага Худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллагууд Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн, ил тод нээлттэй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, үнэлгээний хорооны гишүүдийг чадавхжуулахад анхаарч ажиллах. Ажлын 7 хоног
8 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүх авто замуудыг шинэчилж дуусгах, явган хүний замуудын засвар, шинэчлэлийн ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дуусгахаар зохион байгуулах. Ажлын 7 хоног
9 Онцгой байдлын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн хэмжээнд Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж, гал унтраах робот худалдан авах ажлыг судалж зохион байгуулах. Ажлын 7 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.05.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.