Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

      2024 оны 05 дугаар сарын 06                                                                                Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд төрийн ажлын чиг үүргийг тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад анхаарах. Үүнд:

–           Инженерийн шугам, сүлжээний бэлэн байдлыг сайтар хангах;

–           Хот нийтийн аж ахуйн чиг үүргийн хүрээнд тохижилт, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээг батлагдсан графикт хуваарийн дагуу зохион байгуулах.

–           Хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хуваарийн дагуу шуурхай зохион байгуулах.

–           Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах

Ажлын 7 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн хэмжээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох  байгууллагууд нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 7 хоног
3 Хууль эрх зүйн хэлтэс Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдаж байгаа хуулийн төслүүдийн талаар иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд далд болон ил зогсоол хийх байршуулуудын судалгааг яаралтай хийж, танилцуулах Ажлын 7 хоног
5 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх ажлыг эрчимжүүлж, одоо байгаа авто машинуудын насжилтын талаарх нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ авч танилцуулах. Ажлын 7 хоног
6 Худалдан авах ажиллагааны алба,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Дүүргийн худалдан авах ажиллагааны албадад эрх шилжсэн, зураг төсөл, ажлын даалгаваргүй ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 7 хоног
7 Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллага Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах. Ажлын 7 хоног
8 Газар зохион байгуулалтын алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах. Ажлын 7 хоног
9 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,   “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайтар хангуулж, хяналт тавих. Ажлын 7 хоног
10 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Газар зохион байгуулалтын алба Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах.. Ажлын 7 хоног
11 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайтар хангаж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлж, орлогын төлөвлөгөөг удаа дараа хангалтгүй биелүүлсэн Баянзүрх дүүргийн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох. Ажлын 7 хоног
12 Цагдаагийн газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор архины хамааралтай иргэдийн асуудлыг цэгцлэх арга хэмжээ зохион байгуулж, иргэдийн эрүүл, аюулгүй, орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллах. Ажлын 7 хоног
13 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуулийн тохижилтын ажлыг хийх. Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.05.15-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

 цахим хаягаар хүлээн авна.