Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 2 3  
1 Нийт хэлтэс, албад “Улаанбаатар марафон-2022” арга хэмжээнд албан хаагчдаа идэвхтэй хамруулах Нийт хэлтэс, албад V/28
2 Дүүргийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэж буй 27 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлэх. Мэргэжлийн хяналтын хэлтэс V/27
3 ХУД-ийн 8-р хороо Богдхан уулын Жаргалантын аманд 2022.05.20-ны өдөр гарсан ой хээрийн түймрийн талаарх мэдээг группд байршуулах Онцгой байдлын хэлтэс V/27
4 Тоон гарын үсэг олгох ажлыг хороодтой хамтран шуурхай зохион байгуулах Улсын бүртгэлийн хэлтэс V/24- V/30
5 Дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй төсөл, хөтөлбөрийнхөө мэдээллийг тухай бүр дүүргийн сайт болон пэйж хуудас, группуудэд тогтмол байршуулах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Тухай бүр
6 Төгсөлтийн баярууд болох гэж байгаатай холбогдуулан архидан согтуурах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах Боловсролын хэлтэс V/27
7 Шинээр байгуулагдсан хороодын мэдээллийг бэлтгэн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх Статистикийн хэлтэс V/30
8 Архины хамааралтай гэр бүлийн судалгааг гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ талаар танилцуулах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс V/24- V/30
9 Дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах төлөвлөгөө Газар зохион байгуулалтын алба V/24- V/30
10 Тендэр зарлах ажлуудаа 2022.05.31-ний өдрөөс өмнө зарлаж, ажлуудаа шуурхай хийж гүйцэтгэх Худалдан авах ажиллагааны алба V/24- V/31
11 Дотоод аудитын алба хуваарийнхаа дагуу хяналт шалгалтаа хийж, хорооны хурлаас өгсөн чиглэлийн дагуу ажлаа эрчимжүүлэх Дотоод аудитын алба V/24- V/30
12 Дэргэдэх хэлтэс, албад руу чиглэсэн сургалтын талаар танилцуулах, үйл ажиллагаатайгаа уялдуулсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах Албан бус насан туршийн боловсролын төв V/24- V/30
13 Амралтын өдрийн худалдаагаа эрчимжүүлэх, өргөн хүрээтэй зохион байгуулах Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв V/24- V/30
14 Байгууллагынхаа ойр орчимд мод тарих, тохижилтын ажлыг хийх Соёлын ордон V/24- V/30
15 Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд усалгаа, арчилгаагаа тогтмол хийх “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Тухай бүр
16 Хогийн цэгүүдийг коджуулах ажлаа эрчимжүүлэх Нийт хог тээврийн байгууллагууд V/24- V/30
17 Дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны ойр орчмыг цэцэгжүүлэх, өнгө үзэмжийг сэргээх “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ V/24- V/30
18 Байгууллагынхаа ойр орчимд мод тарих, тохижилтын ажлыг хийх “Усан спорт сургалтын төв” ОНӨУТҮГ V/24- V/30
19 Хан-Уул зам засвар, арчлалт хийж буй ажлынхаа төлөвлөгөө, хуваарийг группд байршуулах “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ V/24- V/30
20 Сайн дурын ажилтнуудын баг бүрдүүлэн, шаардлагатай байршлуудад ажиллуулах төсөл бэлтгэн танилцуулах Улаан загалмайн хороо V/24- V/30

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.05.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.