Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№19/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№19/

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 2 3  
1 Дүүргийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэж буй 27 аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах Мэргэжлийн хяналтын хэлтэс VI/06-ны дотор
2 Тоон гарын үсэг олгох ажлыг хороодтой хамтран шуурхай зохион байгуулах, хэрэгжилтийг дахин танилцуулах Улсын бүртгэлийн хэлтэс VI/06-ны дотор
3 Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Туул гол руу гарах орц, гарц мөн Богдхан уулын хамгаалалтын бүсэд иргэдийн алхах замыг хаасан хашааг чөлөөлөх ажлыг зохион байгуулах Газар зохион байгуулалтын алба VI/06-ны дотор
4 Худалдан авах ажиллагааны явцыг календарчилсан төлөвлөгөө гаргаж, танилцуулж байх Худалдан авах ажиллагааны алба VI/06-ны дотор
5 Энэ 7 хоногт багтаан харилцаа, ёс зүйн сургалт болон монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүйгээр тус бүр 3 байгууллагад сургалт зохион байгуулах Албан бус насан туршийн боловсролын төв VI/03-ны дотор
6 Амралтын өдрийн худалдаанд онцгой анхаарах. Байршлыг судлаад Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран иргэдэд чөлөөтэй худалдаа хийх боломжоор хангах Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв VI/06-ны дотор
7 Хогийн цэгүүдийг коджуулах ажлыг хог тээврийн байгууллагууд өөрсдөө шуурхай зохион байгуулах, загвараа Хог орчны бохирдол, зохицуулалтын хэлтсээс авч, энэ 7 хоногт багтаан хийж гүйцэтгэх Нийт хог тээврийн байгууллагууд VI/03-ны дотор
8 Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогыг бүрэн дуусгасан тайланг Санхүү төрийн сангийн хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор хүргүүлэх Нийт байгууллагууд VI/06-ны дотор
9 Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2022 оны эхний хагас жилийн биелэлтэд онцгой анхаарч, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэст албан бичгээр хүргүүлэх Нийт байгууллагууд VI/06-ны дотор
10 Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, иргэд, олон нийтэд нээлттэй тогтмол мэдээлж ажиллах. Газар зохион байгуулалтын алба VI/06-ны дотор
11 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, моджуулах, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж, иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах. Нийт хог тээврийн байгууллагууд VI/06-ны дотор
12 Авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан авто зам хаах, хэрэглээний халуун, хүйтэн ус хязгаарлах тухай мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол хүргэж ажиллах. “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ, Олон нийттэй харилцах алба VI/06-ны дотор
13 Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. Онцгой байдлын хэлтэс, Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс VI/06-ны дотор
14 Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнгийн хажуудах талбайн хашааг үзэж, авах арга хэмжээг танилцуулах “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ VI/06-ны дотор

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.06.06-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.