Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№35/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№35/

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 2 3
1 –       15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэн, хөлбөгийн талбайн дунд баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажил,

–       22 дугаар хороо “Дугуй цагаан”-ы замын ажил, цаашид дүүргийн хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг холбогдох хуулийн дагуу саадгүй, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, шуурхай арга хэмжээ авч ажиллах.

“Цагдаагийн газар”, “Газар зохион байгуулалтын алба” Тухай бүр
2 Хуучин дүүргийн байрны үүдний хэсэг буюу нэг цонхны үйлчилгээ явуулж буй танхимыг засварлахад шаардагдах төсвийг судалж танилцуулах. “Нийтлэг үйлчилгээний алба” Х/22
3 Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1349 дугаар захирамжийн дагуу түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулах, шахмал түлшийг хөдөө орон нутаг руу тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, постуудыг нэмэгдүүлэх. “Цагдаагийн газар” Х/22
4 Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1349 дугаар захирамжийн дагуу сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлого, эрсдлээс хамгаалах урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах, “Шуурхай штаб”-ыг байгуулан, байрлах байрыг судалж санал ирүүлэх. “Онцгой байдлын хэлтэс”, “Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс”, “Цагдаагийн газар” Х/22

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.10.24-ний өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.