Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№37/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№37/

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж, танилцуулах Онцгой байдлын хэлтэс ХI/07
2 Шинээр нээгдэж буй аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэхэд анхаарч ажлын хэсэг гарган дүүргийн орлого бүрдүүлэлтэд анхаарч ажиллах Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс ХI/07
3 Төсөл, хөтөлбөр бичих сургалтыг Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв ХI/07
4 Иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэсч байгаатай холбогдуулан сар тутам удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээллийг нэгтгэж танилцуулж байх. Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс Тухай бүр
5 Улсын бүртгэлийн үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэхэд анхаарч, Буянт-Ухаа ОУНБ дээрх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг иргэдэд түгээх, хороодтой хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах Улсын бүртгэлийн хэлтэс ХI/07
6 Байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх Нийт байгууллагууд ХI/01
7 Машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх Нийт хог тээврийн байгууллагууд ХI/07
8 Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс ХI/07
9 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тендер, сонгон шалгаруулалтад оролцож ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг гаргаж, танилцуулах Худалдан авах ажиллагааны алба ХI/07
10 Хог тээврийн байгууллагуудын захирлууд энэ  7 хоногт багтаан бүх хогийн цэгүүдийг тойрч, дараагийн шуурхай зөвлөгөөнд нөхцөл байдлаа танилцуулах /ангилан ялгах хогийн саван дахь бүх төрлийн хогийг ачих/ Нийт хог тээврийн байгууллагууд ХI/07

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.11.07-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.