Хан-Уул
Тогтоол захирамж

Ажлын хэсэг байгуулах тухай

2023 оны 12 сарын 01-ний өдөр                      Дугаар А/694                        Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.14, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1321 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хот нийтийн аж ахуйн нэгдмэл байдлыг хангах, чиг үүргийн хамаарлыг оновчтой хуваарилах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хариуцаж байсан зарим чиг үүргийг дүүрэгт шилжүүлэхтэй холбогдуулан хот нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай техник, хэрэгслийн судалгааг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар баталж, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл БНХАУ-д очиж ажиллан хот нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай техник, хэрэгслийн судалгааг бодитой гарган Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг үүрэг болгосугай.

2.Ажлын хэсгийн гишүүдийн албан томилолтын зардлыг холбогдох журмын хүрээнд тооцож, байгууллагынхаа батлагдсан төсвөөс олгохыг хавсралтад дурдсан байгууллагуудын нягтлан бодогчдод зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                        Ж.АЛДАРЖАВХЛАН