Хан-Уул
Тогтоол захирамж

Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай

2023 оны 12 сарын 01-ний өдөр                      Дугаар А/693                        Улаанбаатар хот

Мал, тэжээвэр амьтдын тооллого

явуулах тухай

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 3.а, 3.б дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1.в, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны “Журам батлах тухай”  222 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1316 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Мал, тэжээвэр амьтдын 2023 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрт удирдан явуулах, хяналт тавих ажлын хэсгийг нэгдүгээр, тооллогын ажлын удирдамжийг хоёрдугаар, шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Мал, тэжээвэр амьтдын хяналтын тооллого хийхэд шаардагдах 4,823,960 (дөрвөн сая найман зуун хорин гурван мянга есөн зуун жар) төгрөгийг  Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Тооллогын ажилд шаардагдах машин, хүн хүчний туслалцаа үзүүлэхийг Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын дарга, тооллогын хэсэгт ажиллах аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

4.Мал, тэжээвэр амьтдын тооллогын явцын мэдээ болон нэгдсэн дүнг Нийслэлийн Статистикийн газарт тогтоосон хугацаанд хүргүүлж, тооллогын дүнг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг дүүргийн Статистикийн хэлтсийн дарга бөгөөд тооллогын комиссын орлогч дарга (О.Гэрэл)-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                        Ж.АЛДАРЖАВХЛАН