Хан-Уул
Тогтоол захирамж

Тамхи худалдах тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох тухай

2023 оны 11 сарын 29-ний өдөр                      Дугаар А/6                         Улаанбаатар хот

Тамхи худалдах тусгай зөвшөөрөл

сунгах, шинээр олгох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 11.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрээс хол зайд байрлаж, худалдааны газрын стандарт шаардлагыг хангасан тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээр олгох аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, зөвшөөрлийн хугацааг сунгах аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                                        Ж.АЛДАРЖАВХЛАН