Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/141 Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох тухай

2021 оны 03 сарын 17-ны өдөр                          Дугаар А/141                                 Улаанбаатар хот

Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 20 дугаар тушаал,  Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар /ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамж, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/29 дүгээр тушаал, нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 17 –ны өдрийн 135 дугаар албан бичгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст халдвар ковид-19-ын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээ авах, голомтын өргөтгөсөн тандалт хийх зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагаас ПГУ шинжилгээний хариу гартал буюу 72 цаг хүртэлх хугацаанд дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхонд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосугай.
  2. Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт автомашин, иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарыг тогтоож, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/-т үүрэг болгосугай.
  3. Тус хотхоны нийт айл өрхийн 18-аас дээш насны иргэдийг ПГУ шинжилгээнд, 50-64 насны иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах, холбогдох мэдээ мэдээллээр шуурхай хангаж ажиллахыг дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга /П.Мөнх-Эрдэнэ/, хороод хариуцсан шуурхай удирдлагын багийн ахлагч /П.Амартүвшин/- нарт тус тус даалгасугай.
  4. Коронавируст халдвар /ковид-19/-ын ПГУ шинжилгээ, дархлаажуулалтад иргэдийг хамруулах хуваарь, төлөвлөгөөг нарийвчлан гаргах, багууд томилох, дархлаажуулалтын цэгийг байгуулж, иргэд, олон нийтэд мэдээлж үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/, Боловсролын хэлтэс /Х.Отгонхорлоо/-т тус тус хариуцуулсугай.
  5. Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон бүсэд хүнсээр хангах зорилгоор хүнсний дэлгүүрийг ажиллуулах, эмийн сан, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс бусад үйл ажиллагаа, архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглож хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.
  6. Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон бүсийн объектууд, нийтийн гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийлгэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т даалгасугай.
  7. Тухайн хотхоны аюултай болон энгийн хог хаягдлыг ялган халдваргүйжүүлэх, тээвэрлэх, устгах ажлыг тухайн байрнуудын Сууц өмчлөгчдийн холбоо болон Тохижилт үйлчилгээний төвтэй хамтран зохион байгуулж ажиллахыг Засаг даргын орлогч /С.Сайнбаяр/-д хариуцуулсугай.
  8. Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон бүсээс хүндэтгэн үзэх шалтгаантай /Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, буяны ажил/ иргэд, зайлшгүй шаардлагатай /хүнс түгээлт, эм ханган нийлүүлэлт, хог тээвэр, эмнэлгийн тусламж, цагдаа, онцгой байдал/ автомашинуудыг дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр нэвтрүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/-т үүрэг болгосугай.
  9. Шатахуун, хоол хүнс, халдвар хамгааллын хувцас, шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж зарцуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
  10. Мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн төв /Э.Бодьцэцэг/, Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.
  11. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН