Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/143 Ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 03 сарын 19-ний өдөр                         Дугаар А/143                                 Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а, 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дах заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоол, “Хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд үнэлгээ хийх, авто машин, тоног төхөөрөмж дутуу, хуваарийн дагуу хог хаягдал ачих, цуглуулах үйлчилгээ хүрэхгүй байгаа бүс хороодод сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж хариуцуулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнг тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг /С.Сайнбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН