Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/230 – Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2022 оны 04 сарын 15-ны өдөр                          Дугаар А230                                 Улаанбаатар хот

 

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Мод үржүүлгийн газрын зураг төсөв Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/90 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны дарга “Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр” гэснийг “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтсийн дарга Л.Отгонбаяр” гэж, Үнэлгээний хорооны гишүүн “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн дарга Л.Отгонбаяр” гэснийг “Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Билгүүн” гэж тус тус өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН