Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/231 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2022 оны 04 сарын 19-ний өдөр                         Дугаар А231                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

   Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг,  Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 онд батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих “Мод тарих үндэсний өдрийн хүрээнд худалдан авах мод, бут нийлүүлэх” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга (Г.Туяацэцэг)-т үүрэг болгосугай.
  3. Төсөл, арга хэмжээг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 2022 оны Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН