Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/232  – Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, дадлага сургууль зохион байгуулах тухай

2022 оны 04 сарын 19-ний өдөр                         Дугаар А232                                 Улаанбаатар хот

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,

дадлага сургууль зохион байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгаврыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Харьяалах нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан ой, хээрийн түймрийг шуурхай унтраах мэдлэг олгох дадлага ажлыг зохион байгуулж хамтарч ажиллахыг, Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т, дүүрэг дэх Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т тус тус үүрэг болгосугай.
  2. Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх дадлага олгох сургалтад оролцох дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах хоол хүнс, шатахуун, бараа материалын зардлыг хоёрдугаар, Хан-Уул дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага, сургалт зохион явуулах удирдамжийг гуравдугаар хавсралтаар тус тус  баталсугай.
  3. Ой, хээрийн түймэр унтраах дадлага сургууль зохион явуулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, үйл явцын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т хариуцуулсугай.
  4. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 6.114.647 (зургаан сая нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөчин долоо) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг тооцож ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН