Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/278 Дүүргийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2021 оны 05 сарын 28-ны өдөр                    Дугаар А/278                                       Улаанбаатар хот

 

Дүүргийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн

тайланд хийсэн аудитын шалгалттай

холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.2.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл,  Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Дүүргийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалттай холбогдуулан дараах арга хэмжээг авч ажилласугай.

 

1.1.   Нийслэл дэх Төрийн аудитын газрын шалгалтаар зөрчилгүй дүгнэгдсэн, зөрчлийг аудитын явцад залруулсан байгууллагуудын төсвийн шууд захирагч, нягтлан бодогч, эд хариуцагч нарыг нэгдүгээр хавсралтаар  баталж, урамшууллыг батлагдсан цалингийн сандаа  багтаан олгохыг төсвийн шууд захирагч нарт зөвшөөрсүгэй.

 

  • Акт, албан шаардлага авч зөрчилтэй дүгнэгдсэн болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналтын явцад зөрчилтэй гарсан хоёрдугаар хавсралтад дурдсан байгууллагын албан тушаалтан нарт холбогдох сахилгын болон бусад зохих арга хэмжээ авсугай.

 

  1. Төсвийн зарцуулалт, үр өгөөж, санхүүгийн сахилга хариуцлага, аудит, хяналт шалгалтын байгууллагаас өгсөн зөвлөмжийг  хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх  талаар  гаргасан дүүргийн Засаг даргын 2021 оны А/136 дугаар захирамжийг Төсвийн шууд захирагч нар үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн ажилласугай
  2. Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд тавих  дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулж, төсвийн шууд захирагч, Нягтлан бодогч, эд хариуцагч  нарын ур чадвар, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн хариуцлагын  тогтолцоог өндөржүүлэн ажиллахыг Засаг даргын  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс                             / М.Цогзолмаа/-т даалгасугай.
  3. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэн, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тухай бүр танилцуулан ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН