Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/282 Зам засвар арчлалтын талаар авах арга хэмжээний тухай

2021 оны 06 сарын 02-ны өдөр                    Дугаар А/282                                       Улаанбаатар хот

 

Зам засвар арчлалтын талаар авах

арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Дүүргийн гудамж зам талбайг хусаж тэгшлэх, дайргаар засварлах ажлын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, хороолол доторх авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

  1. Хавсралтаар баталгаажсан гудамж зам талбайг хусаж тэгшлэх, хороолол доторх авто замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх ажлыг норм стандартын дагуу гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

  1. Дээрх төсөл арга хэмжээнд шаардлагатай зардлыг 2021 онд “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т хуваарилсан гудамж зам засвар арчлалтын ажлыг хэрэгжүүлэх хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

  1. Захирамжийн хэрэгжилт болон нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, тохижилт нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч / С.Сайнбаяр/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН