Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/285 Засвар үйлчилгээ хариуцуулах тухай

2021 оны 06 сарын 03-ны өдөр                    Дугаар А/285                                       Улаанбаатар хот

 

Засвар үйлчилгээ хариуцуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн  нутаг  дэвсгэрт  улс, нийслэл,  дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар  суурилуулсан бүх төрлийн камерын ашиглалт, засвар үйлчилгээг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-т хариуцуулж, гэрээ байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т даалгасугай.
  1. Гэрээний дагуу бүх төрлийн камерын засвар үйлчилгээний ажлыг шуурхай, чанартай зохион байгуулж, ажлын үр дүнг улирал тутамд тайлагнаж ажиллахыг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ /Ч.Базарзаяа/-т даалгасугай.
  2. Дээрх засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн хүрээнд олгохыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч /С.Сайнбаяр/-д, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Алтангэрэл/-т тус тус даалгасугай.
  4. Засвар үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгийг хүлээн авч, данс бүртгэлд бүртгэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН