Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/294 Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2021 оны 06 сарын 10-ны өдөр                    Дугаар А/294                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон  нутгийн  хөгжлийн  сангийн  хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих

“Дүүргийн нэгдсэн эмнэлгийн сантехникийн засвар үйлчилгээ /Хан-Уул дүүрэг/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн 1 дэх заалтад үнэлгээний хорооны гишүүн “Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер Н.Ариунбилэг” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер Т.Гантуяа” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН