Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/299 Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2021 оны 06 сарын 15-ны өдөр                    Дугаар А/299                                       Улаанбаатар хот

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 /а/, 29.2, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шанд 2 дугаар гудамжны 29-4 тоотод оршин суугч Н.Бямбасүрэн нь Оросын Холбооны Улсаас үржлийн зориулалтаар 21 толгой адуу оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
  2. Импортоор орж ирсэн 14 толгой адууг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлэг үржлийн нэгж “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.
  3. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг иргэн Н.Бямбасүрэнд үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, 14 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Ганбадрах/-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН