Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/352 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 06 сарын 23-ны өдөр                                      Дугаар А352                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5,  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 31 метр секундийн хурдтай ширүүн салхитай аадар бороо орсны улмаас 34,35 дугаар байрнуудын дээвэр нурж иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл бололцоо алдагдаж эрсдэл үүссэн тул аюулгүй болгохыг Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга (Ц.Алтангэрэл)-д үүрэг болгосугай.
  1. Дээврийг буулгаж аюулгүй болгоход шаардагдах нийт 8.093.675 (Найман сая ерэн гурван мянга зургаан зуун далан таван) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН