Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/357 – Буцалтгүй тусламж үзүүлэх тухай

2022 оны 06 сарын 24-ний өдөр                                     Дугаар А357                       Улаанбаатар хот

Буцалтгүй тусламж үзүүлэх тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.1.6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Хан-Уул дүүргийн иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай журам”, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2022 оны 03, 04 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн аадар бороо, хүчтэй салхи, шуурганы улмаас тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах 34, 35 дугаар байрны дээвэр, шал, тааз болон бусад барилгын хийц хэсэгчлэн нурах эрсдэлтэй нөхцөл үүссэн тул гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртөж амьдрах орон байргүй болж хүсэлт гаргасан 86 өрхийг хавсралтаар баталж, амьдран суух байр түрээслэх, нүүлгэн шилжүүлэхэд зориулж буцалтгүй мөнгөн тусламж олгосугай.

  1. Буцалтгүй тусламжид шаардагдах нийт 107.100.000 (Нэг зуун долоон сая нэг зуун мянган) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН