Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/363 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 06 сарын 29-ний өдөр                                     Дугаар А363                       Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, Төсвийн тухай  хуулийн  14 дүгээр зүйлийн 14.2.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүрэгт  эрүүл  мэндийн  чиглэлээр  үйл  ажиллагаа  явуулдаг  аж ахуй нэгж,байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтэд үзлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар  баталсугай.
  1. Үзлэг зохион  байгуулах  удирдамжийн дагуу  2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд үр дүнтэй зохион байгуулж, дүнг тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг (Б.Бат-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.
  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН