Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/364 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 06 сарын 29-ний өдөр                                     Дугаар А364                      Улаанбаатар хот

   Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.1, Засаг даргын зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар  хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн “Эко ахмадын сувилал” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны зохион байгуулалт болон үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын дотоод дүрэм, журам, үйл ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсронгуй болгох, судлах, санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулсугай.

  1. “Эко ахмадын сувилал” ОНӨААТҮГ-ын амралтын газарт мөрдөгдөх дотоод журамд өөрчлөлт оруулах санал танилцуулахыг ажлын хэсэг (Ч.Байгаль)-т үүрэг болгосугай.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр) -д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН