Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/361 – Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх,ажил эрчимжүүлэх зарим арга  хэмжээний тухай

2022 оны 06 сарын 28-ны өдөр                                      Дугаар А361                      Улаанбаатар хот

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан

сэргийлэх,ажил эрчимжүүлэх зарим арга

 хэмжээний тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд шударга, ил тод, нээлттэй, хариуцлагатай төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтанд дараах ажлыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, мөрдлөг болгон ажиллахыг даалгасугай.

  • Авлигын   эсрэг   хууль,  Төрийн  албаны  тухай хууль,  тогтоомж,  дүрэм,  журамд заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг дүүргийн 2022 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан албан хаагчдад  зохион байгуулж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх,

 

  • Төрийн  үйлчилгээний   нээлттэй  байдлыг  хангаж  Нийтийн  мэдээллийн  ил  тод байдлын тухай хуульд заасны дагуу нээлттэй мэдээллийг олон нийтэд хүргэхдээ цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгслээр хүргэж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг сайжруулах,

  • Иргэдийг   ялгаварлан    гадуурхахгүй    ижил   тэгш,   шударга   харьцаж,   иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, цаг алдалгүй түргэн шуурхай бодитой шийдвэрлэж хариу өгөх,

  • Төрийн  албан  хэрэг х өтлөлтийн  үндсэн  заавар  шаардлага,  стандартын  дагуу баримт бичгийг үг үсэг, утга найруулгын алдаагүй боловсруулах, холбогдох мэдээ, тайлан, судалгааг тогтоосон хугацаанд зохих зааврын дагуу гаргаж, тайлагнах, хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээг албан хаагч тус бүрээр гаргаж биелэлтэд байгууллагын дарга нар хяналт тавьж ажиллах,

  • Дотоод    үйл   ажиллагаанд   албан    бичгээр    харилцах    асуудлыг    багасгаж, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, үр дүнг мэдээлэх, тайлагнах, захирах, захирагдах ёсыг баримтлах,

  • Байгууллагын   хэмжээнд    дотоод  хяналт,  шалгалтын   ажлыг   тогтмол  зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээ авах, үйл ажиллагаанд хүнд суртал, чирэгдэл гаргахгүй байх, зөрчил гаргасан тохиолдолд тухай бүр хариуцлага тооцох,

  • Ажлын байрны бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, эерэг уур амьсгалтай ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах,

  • Байгууллагад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх

  • Аливаа байгууллага, нэгж, удирдлагууд хуулиар өөрт нь олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн бусад төрийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байх, хууль дээдлэх, захирах, захирагдах зарчмыг чанд сахина.

              Хоёр. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж тайлагнаж байхыг нийт байгууллагын дарга нарт, биелэлтэд хяналт тавьж үр дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН