Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/358 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 06 сарын 27-ны өдөр                                      Дугаар А358                       Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн  32.1.12, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, дүүргийн Онцгой комиссын 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 45 минутын орчимд дуу цахилгаантай аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгөд учирсан хохирол, хэрэгцээний үнэлгээг гаргаж, тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх ажлыг хийж гүйцэтгэх ажлын хэсгийг нэгдүгээр, шаардлагатай зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг Засгийн газрын 2019 оны 01 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гамшгийн хохирол хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу хийлгэж, захирамжаар томилогдсон ажлын хэсгийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

  1. Ажлын хэсэгт шаардлагатай 925,800 (Есөн зуун хорин таван мянга найман зуун) төгрөгийн зардлыг олгож, зөвшөөрөл бүхий байгууллагын үнэлгээний зардлыг гүйцэтгэлээр Засаг даргын нөөц хөрөнгөөс тус тус санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН