Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/372  – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 07 сарын 06-ны өдөр                                      Дугаар А372                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, “Дүүргийн 2022 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нийтийн  эзэмшлийн  гудамж,  талбайн  авто  болон  явган  хүний  зам, талбай,

тоглоомын талбай зэрэгт иргэдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц нөхцөл байдал үүссэн, шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаараас бага төсөвт өртөгтэй ажил, үйлчилгээг тухай бүрд Засаг даргын Тамгын газрын асуудал хариуцсан нэгжтэй зөвшилцөж, ажлын 3 хоногт багтаан шуурхай засварлах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаата)-т, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.

  1. Орчны аюулгүй байдлыг хангах дээрх ажилд зарцуулсан зардлыг гүйцэтгэлээр нь тооцож, ажил гүйцэтгэсэн байгууллагын батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  2. Захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д, Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс (Г.Туяацэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН