Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/373 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 07 сарын 06-ны өдөр                                        Дугаар А373                      Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Баяр наадмын өдрүүдэд үүсч болзошгүй байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон үер усны аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
  1. Шаардагдах 15,000,000 (Арван таван сая) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН