Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/43  – Техник хяналтын ажлын хэсэг байгуулах тухай

2023 оны 01 сарын 20-ны өдөр                          Дугаар А/43                                 Улаанбаатар хот

 

 Техник хяналтын ажлын хэсэг

байгуулах тухай

 

                  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 1. Дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр болон бусад зардлаас санхүүжигдэн хийгдэх барилга байгууламж, засвар, тохижилт, инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлд техник хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах ажлын явцад захиалагчийн хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар, гүйцэтгэл баталгаажуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Техник хяналтын ажлыг мэргэжлийн түвшинд чанартай зохион байгуулж, гүйцэтгэлийн үе шат бүрт хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг (Г.Туяацэцэг)-т, Аж ахуй, өмчийн хэлтэс (З.Буянт)-т, техник хяналтын гүйцэтгэлийг хянаж санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т тус тус даалгасугай.
  3. Шинээр бий болсон эд хөрөнгийг зохих журмын дагуу дүүргийн орон нутгийн өмчид бүртгэж авахыг Аж ахуй, өмчийн хэлтэс (З.Буянт)-т, цаашдын арчлалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс (Г.Туяацэцэг)-т тус тус үүрэг болгосугай.
  4. Дээрх ажлыг зохион байгуулахад гарах техник хяналтын зардлыг ажлын гүйцэтгэлээр тухай бүрд нь зарцуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  5. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/541 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                              ЗАСАГ ДАРГА                                           Ж.АЛДАРЖАВХЛАН