2021 оны 08 сарын 25-ны өдөр Дугаар А/440 Улаанбаатар хот
“Залуусаа дэмжье” сарын аян зохион
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Залуусаа дэмжье” сарын аянг 2021 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
- Аян зохион байгуулах, тайлагнах үүрэг бүхий Ажлын хэсгийг нэгдүгээр, аяны удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Аян зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН