Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/467 – Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай

2022 оны 09 сарын 12-ны өдөр                                      Дугаар А467                       Улаанбаатар хот

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг

зохион байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/59 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлын үзлэгт хамрагдах 100 аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг нэгдүгээр, шаардагдах зардлыг хоёрдугаар, удирдамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг шалгалтыг явуулахад шаардагдах 12,167,400 (арван хоёр сая нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуу) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Бэлтгэл ажлыг хангуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т болон холбогдох байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

                                                  ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН