Хан-Уул
Мэдээлэл

“ӨӨРИЙН БҮТЭЭЛЭЭ ХАРАХ САЙХАН” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2017-2020-оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал”, “Эко дүүрэг –Ногоон хөгжил”, “Эдийн засгийн хөгжил өрх бүрд” зорилтуудын  хүрээнд     Албан бус-Насан туршийн боловсролын төв Оёдол-эсгүүрийн өдөрлөгийг  2017 оны 10 дугаар сарын 27- нд зохион байгууллаа.

Өдөрлөгт Жижиг дунд үйлдвэрлэлийн ахлах мэргэжилтэн , АБНТБТ-ийн багш нар хөтлөн явууллаа.

Сургалтанд хамрагдсан төгсөгчид  20 хоногийн хугацаанд  120 цагийн  модуль цагийн  сургалтанд хамрагдаж  “Чадамжийн   гэрчилгээ” -гээ авч , өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, хэрхэн эсгэж оёж сурснаа,  гэр бүлдээ  ихээхэн хөрөнгө оруулалт хийж  байгаагаа  бахархалтай 100 хувийн сэтгэл ханамжтай төгслөө. Манай төвийн энэхүү сургалт үнэ төлбөргүй , чадварлаг багш сургалт явуулдгаараа онцлог.