Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ “ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ ДҮҮРГЭЭР “ХАН-УУЛ” ДҮҮРЭГ ШАЛГАРЛАА

Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа /2017.12.21/ өдөр Хангарьд ордонд боллоо.

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил үйлчилгээ, орчинг бий болгож, ирээдүй хойч үеийнхээ төлөө санал санаачилга гарган ажилласан дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг урамшуулан, цаашид ажиллах урам зориг, эрч хүч өгөх зорилгоор хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагуудыг шалгаруулаад байна.
Нийслэлийн 2017 оны “Хүүхэд гэр бүлд ээлтэй дүүргээр ХАН-УУЛ” дүүрэг шалгарлаа.

Хан-Уул дүүрэг нь хүүхэд гэр бүлд чиглэсэн асуудлаар 2017 онд  Хүүхдийн төлөө зөвлөгөөн 6 удаа хуралдуулж, Хүүхдээ сонсох өдөртэй болж, Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрмийг батлуулж Монголын хүүхдийн ордонд болон хүүхдийн урлан бүтээх төвүүдийн салбар дугуйлангуудыг алслагдсан хороодод зохион байгуулан Гэр бүлийн өдрийг уламжлал болгон зохион байгуулаад байна.

Мөн хүүхдээс ирүүлсэн болон хүүхэдтэй холбоотой 108 өргөдлийн 100% шийдвэрлэн, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хүүхдийн саналыг сонсож тусгах зорилгоор Хан-Уул дүүргийн хүүхдийн 10 дугаар чуулганыг зохион байгуулан хүүхдээс гарсан санал хүсэлтийг шийдвэр гаргачидад хүргэн ажилласан.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн 9 дүүргээс анхлан бий болгож үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Түр хамгаалах байр”-ыг нээснээр Хан-Уул дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг хүлээн авч тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэж өгөхөөс гадна эрх зүйн цогц үйлчилгээ үзүүлж буйгаараа Нийслэлийн хүүхэд гэр бүлд ээлтэй дүүрэг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан дүүрэг болсон байна.