Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ МҮХАҮТ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Талууд дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болох хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Санамж бичигт Танхимын дарга М.Оюунчимэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайхан нар гарын үсэг зурлаа.