ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/
2022 оны 05 дугаар сарын 10 Улаанбаатар хот
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хяналт тавих албан тушаалтан |
1 | Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлүүдийг үйл ажиллагаандаа мөрдөн, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад мэдээлж, танилцуулах. /гарын үсэг зуруулж баталгаажуулах/ | Нийт байгууллага | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
2 | “Нэг зорилго-Нэгдсэн төлөвлөлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг батлуулж, захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд хариуцсан үүрэгт ажлуудаа тухай бүр хариуцлагатай гүйцэтгэх. | Цагдаагийн газар, холбогдох хэлтэс, албад | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
3 | Дүүргийн төр захиргааны байгууллагууд ажлын цаг ашиглалтыг чанд баримтлан, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж ажиллахад анхаарах. | Нийт байгууллага | Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.05.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна