Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН  НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН  НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

 

   2022 оны 05 дугаар сарын 10                                                                                                    Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хяналт тавих албан тушаалтан
1 Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлүүдийг  үйл ажиллагаандаа мөрдөн, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад мэдээлж, танилцуулах. /гарын үсэг зуруулж баталгаажуулах/ Нийт байгууллага Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
2 “Нэг зорилго-Нэгдсэн төлөвлөлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах  дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг батлуулж, захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд хариуцсан үүрэгт ажлуудаа тухай бүр хариуцлагатай гүйцэтгэх. Цагдаагийн газар, холбогдох хэлтэс, албад Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
3 Дүүргийн төр захиргааны байгууллагууд ажлын цаг ашиглалтыг чанд баримтлан,   төрийн үйлчилгээг  иргэдэд шуурхай хүргэж ажиллахад анхаарах. Нийт байгууллага Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2022.05.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна