Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№30/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№30/

Өгсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага болон хороодын албан хаагчдад өдрийн эмчилгээ хийх төлөвлөгөө боловсруулж, танилцуулах Эрүүл мэндийн төв IX/12
2 Эко ахмадын сувилал дансны хуулгаа цахимаар явуулах мөн цахилгааны асуудлаа 2022.09.06-ны өдрийн дотор албан бичгээр ирүүлэх “Эко ахмадын сувилал” ОНӨААТҮГ IX/06
3 Дүүргийн урд талын хогийн савыг солих “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ IX/12
4 Ашиглалтын шаардлага хангахгүй болсон актлах хог тээврийн автомашиныг хүлээлгэж өгөх “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ IX/12
5 Спортын наадам, тэмцээнүүдийн хуваарийг ирүүлэх, дүүргийн удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчдийг оролцуулах санал гаргаж, батлуулах Биеийн тамир спортын хороо IX/12
6 Маршалын гүүр дагуу шаардлага хангахгүй  ТҮЦ-ийг энэ 7 хоногт багтаан зөөвөрлөх Газар зохион байгуулалтын алба IX/09
7 “Хотын соёл Хан-Уулаас” аяны хүрээнд хийсэн ажлын тайланг албан бичгээр ирүүлэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс IX/12
8 Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчдад монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүйгээр сургалт зохион байгуулах Албан бус насан туршийн боловсролын төв IX/12
9 Сайн дурын ажилтнуудын баг бүрдүүлэн, шаардлагатай байршлуудад ажиллуулах санал танилцуулах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо IX/12
10 “Хотын соёл Хан-Уулаас” арга хэмжээ болон томоохон арга хэмжээний үеэр Улсын бүртгэлийн хэлтэс тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулах Улсын бүртгэлийн хэлтэс Тухай бүр
11 Монгол Улсын Ерөнхий сайд дүүргүүдэд уулзалт хийх гэж байгаатай холбогдуулан үйл ажиллагааныхаа товч мэдээллийг энэ 7 хоногт багтаан Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх /1 хуудсанд багтаах/ Нийт хэлтэс, албад IX/09
12 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах Нийт хэлтэс, албад IX/12
13 Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган, 2022.08.31-ний өдрийн байдлаар төсвийн зардлын хэмнэлтийг тооцоолон, энэ 7 хоногт багтаан Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх  /1 хуудсанд багтаах/ Нийт хэлтэс, албад IX/09
14 Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх Нийт хэлтэс, албад Тухай бүр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.09.12-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.